| Интернэт PIN код гэж юу вэ? ХХБанк нь Verified by VISA технологийг ашиглаж интернэтээр бараа үйлчилгээ худалдан авах боломжийг өөрсдийн харилцагч нарт олгож байгаа билээ. Карт эзэмшигч нар нь ХХБ-тай гэрээ бүхий интернэт үйлчилгээний байгууллагын дэлгүүрээр худалдан авалт хийхэд АТМ болон Банкны ПС Теллерээс авсан тусгай нууц дугаарыг ашиглах шаардлагатай байдаг. Энэ нууц дугаарыг интернэт PIN код гэх бөгөөд Карт эзэмшигч өөрөө дурын 4 тоо сонгон АТМ-ээс авах боломжтой юм. |
| Интернэт PIN кодыг АТМ дээр хэрхэн авах вэ? |
| Доорхи гарын авлагаас харна уу. |
Хэрэв та ХХБанкны АТМ-гүй газраас интернэт ПИН код авах хүсэлтэй бол та манай 24 цагийн операторын 326289 утсаар хандана уу. Танаас картны эзэмшигч мөн болохыг магадлах болохыг анхаарна уу. Дээрх мэдээллийг имэйлээр буюу факсаар авсан тохиолдолд бид холбоо барьж, карт эзэмшигчийг баталгаажуулсны дараа интернэт PIN код үүсгэж өгөх үйлчилгээ хийж өгнө. Танд сануулахад интернэт PIN кодыг та АТМ машинд дээр ганц л удаа үүсгэдэг бөгөөд хэрэв та урьд нь үүсгэж байсан бол дахин үүсгэж шаардлагагүй гэдгийг анхаарна уу. Харин та хүсвэл АТМ дээр интернэт PIN кодыг үнэгүй өөрчлөх боломжтой. |